Saturday, December 18, 2010

Happy new year

                          Happy new year

We wish you a Merry Christmas                           Happy new year to everyone
We wish you a Merry Christmas
We wish you a Merry Christmas
And a Happy new year

Friday, December 17, 2010

Happy new year





                                                              Happy new year 2010-2011
We wish you a merry chrismas and a happy new year
                   
Шинэ жилийн баярын мэнп хүргье

Wednesday, November 10, 2010

Өсвөр үеийнхний манлайлал хөтөлбөр

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хүүхэд өсвөр үеийнхний хөтөлбөр нь Америкийн Холбооны Засгийн газрын тэтгэлэгт "Өсвөр үеийнхний манлайлал" хөтөлбөрийг манай оронд эхлүүлж байна. Хүүхэд өсвөр үеийнхний манлайлал оролцоог хөгжүүлэх зорилгобүхий 2010-2011 онуудад 2 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийг Нью- Юорк хотод төвтэй Олон улсын боловсрол нөөцийн сүлжээ(iEarn USA), Бостон хотод төвтэй Нэгдсэн дэлхий (unite planet) болон БХАН хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь дэд төслүүдээс бүрдэх ба 11-р сарын 8-10-ны өдрүүдэд "Өсвөрийн сэтгүүлч" сургалтыг хөтөлбөрийн ажилтан сэтгүүлч багш Аниндита Роу дунд сургуулийн багш, сурагчдад амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад оролцсон нийт 10 сургуулийн багш, сурагчдын баг цаашид Бостон хотын 4 дунд сургуультай интернэтээр харилцаж хамтран ажиллах ба 2011оны 6р сард

Tuesday, November 9, 2010

bogd khan's winter palace(богд хааны өвлийн ордон)

The winter palace of the Bogd Jivsundamba was constructed as a two storey European style building based on the design of architect from Tsarist Russia. The Manchu Emperor accused the Mongolians of constructing their palace in the style of a competing faith, so Buddhist ornaments were added to the roof and lotus patterns painted onto the walls to make the palace look more like a Buddhist temple. The Bogd khan spent 20winters in this building.
Энэ өвлийн ордонг Богд живзундамба Оросын архитеруурчнаар Европ маягийн загвартай 2 давхар барилга бариулжээ. Гэвч манжийн хаан үүнийг эсэргүүцэн буруу номтны үзлээр бариуллаа хэмээн уурлажээ. Үүний учир тэр барилгад алтан ганжуур байрлуулж, хана таазан дээр нь буддагийн дүр бүхий зургийг зурж байрлуулж хэл амыг дарсан гэдэг.

bogd khan's leopardskin ger(богд хааны ирвэсэн гэр)

Sangiligdorj from Tsetsen khan province presented this ger to the Bogd Jivsundamba in 1993 on the occasion of his 25th birthday. In total skins of hundred fifty leopards were used in making the outer cover for this ger. the door roof frame and roof poles are decorated with Mongolian traditional patterns.

Bogd khan's ford car

1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүс Монгол улсын Богд хааны төлөөний хүнээр дамжуулан нэгэн захиалга хүлээн авчээ. Энэ нь Богд эзэн хаанд Америкаас суудлын авто машин нэгийг захиалан авах тухай байжээ. Тэгэхдээ чухам ямар маркийн, ямар хүчин чадалтай байх зэрэг ямар нэг тодорхой үзүүлэлт ирүүлээгүй бөгөөд зөвхөн эдэлгээ сайн байхыг чухалчилсан байв.

Америкийн пүүс тухайн захиалгыг хүлээн аваад, холбогдох албадтайгаа холбоо барьж, Америкт үйлдвэрлэсэн түгээмэл маркийн, гар араатай, хөл тормостой, ердийн машин байх нь тохиромжтой гэсэн шийдэлд хүрсэн байна. Тухайн үеийн монголчуудын техникийн мэдлэгийн түвшин, засвар үйлчилгээний чадавх зэргийг харгалзан үзээд, уг машин нь энгийн хялбар, эвдрэлд хялбар өртөхгүй байхад гол нь анхаарсан гэж машиныг 1912 оны арваннэгдүгээр сард Нийслэл хүрээнд жолоодож ирсэн Этан С. ЛеМанён 1913 оны тавдугаар сард АНУ-ын “National Geographic” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичсэн байна.

Машины захиалгыг Америкийн Детройт дахь “Ford”-ын автомашины үйлдвэрт цахилгаанаар хүргүүлж, тухайн машиныг ямар нэг тусгай захиалгаар бус, байгаа бэлнээс нь явуулах хүсэлт тавьснаар Тяньжинд 1912 оны есдүгээр сард машинаа хүлээн авчээ. Машиныг хүлээн авах үед цаг агаар таатай ч шөнөдөө сэрүүвтэр байсан учир үйлдвэрлэгчдийн заавар ёсоор шөнөдөө усыг нь асгаж хонож байсан гэдэг.

Хүрээ хүртэл шөнө бүр машиныхаа усыг нь асгаж байсан байна. Зөөлөн агаарт дассан америкчуудын хувьд яггүй хүнд ажил ч яваандаа дасч, заавал хийх ёстой ажлын нэгэн хэмээн үздэг болсон гэж хожим нь дурсчээ. Машиныг хөлөөр нь Хүрээний зүг хөдөлгөхөөс хоёр долоо хоногийн өмнө Хаалганаас хэрэгцээт шатахууныг урьдчилан тэмээн хөсгөөр гаргаж, цахилгаан шуудангийн төвийн ойролцоо цэг бүрт 10 галлон /40 орчим литр/ бензин байрлуулжээ.

Тэр үед Хятадын Засгийн газар Хаалганаас Хиагт хүртэл цахилгаан холбооны цэгүүдийг Монголын нутгаар дайруулан байгуулж, ажиллуулж байсан байна. Тяньжинаас гарч Хүрээ ортол нийт 5000 гаруй км газрыг 32 өдөрт туулсан байна. Туулсан замын ихэнх нь говь нутаг байсан нь багагүй бэрхшээл учруулж байсан боловч “туслах хүчин”-ий ачаар тэр бүрийг даван туулж чаджээ. Хамгийн “үнэнч туслагч” нар бол тэмээн хөсөг болон хүчирхэг шарууд байсан тухай магтан бичсэн байлаа.

Туул голын хөвөөнд ирж, Орос маягийн модон гүүрээр гарч, Маймаачин хотод хүрэлцэн иржээ. Америкчуудын дурдатгалаас үзэхэд, тухайн үед Туул гол нь 90 орчим метр өргөн, 1,5-3 метр гүн байсан байна. Маймаачин хот нь тэр үед Хүрээний бизнесийн төв байсан гэж хэлж болох бөгөөд тэнд Хятадын цахилгаан холбоо, Хятадын Засгийн газрын Та Чин банкны салбар ажиллаж байлаа гэжээ. Маймаачинд хүрэлцэн ирж байрлаад, юуны өмнө машины эд ангиудыг шалгаж, зарим нэг шаардлагатай тохируулгыг хийсний дараа угааж цэвэрлээд, зориулалтын бүтээлгээр бүтээж, Богд хаанд хүргэхэд бэлтгэсэн байна.

Богд хаан чухам хэзээ машиныг ордондоо хүлээн авах нь тодорхойгүй байсан бөгөөд өдрийн сайныг тусгайлан үзэж тогтоох ёстойг мэдэгдсэн байна. Ийнхүү долоо хоног орчим хүлээсний эцэст холын замыг туулан, эсэн мэнд Хүрээнд ирсэн машиныг Богд хааны ордны зүг хөдөлгөсөн байна. Машиныг хүргэн ирсэн хүмүүс Богд хаан болон Монголын төрийн түшээдтэй хамт үдийн хоол идээд, дараа нь ордны гаднах хашаанд машиныг асааж, нэг ёсны үзүүлэх сургууль хийсэн байна.

Машин Богдын таалалд нэн нийцсэн бөгөөд ойрын шадар түшмэлүүдээ дагуулан, ярьж тайлбарласан зүйлийг анхааралтай сонсч байсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлж билээ хэмээн дурсан бичсэн байна. Машины эд ангийг тайлбарлан, болгоомжлох зарим нэг зүйлийн талаар ярьж өгчээ. Ялангуяа аккумляторын цахилгаан гүйдлийн талаар тайлбарлах үед Богд хаан түшмэдүүдээ аккумляторийн хайрцагт гарыг нь хүргэж, бага хүчдэлийн цахилгаан цэнэгт цохиулан цочих үед нь ихэд инээн, тэднийгээ дооглож байж билээ гэж дурссан байх юм.

Машиныг албан ёсоор хүлээлгэн өгсний дараа Богд хааны бэлэг болох шар өнгийн алтан хатгамал бүхий хуйтай торгыг цэнхэр өнгийн хадаг дээр тавьж машины жолоочид барьсан байна. Тэр үед Богд хаан 40 орчим настай байсан болов уу гэж бичээд түүний биеийн байдал төдийлэн сайнгүй, хараа муутай байгаа мэт санагдсан гэж бичжээ.

Харин Богдын хатан бол нэлээд бизнес сэтгэлгээтэй, харьцангуй сэргэлэн хүн байсан ба хүмүүсийн ярьж байснаар Хүрээнд өөрийн гэсэн худалдааг төлөөний хүмүүсээр дамжуулан ажиллуулдаг байсан тухай дурджээ. Богд хаан Хүрээнд гурван ордон-өргөөтэй байсныг үзсэн ба тэдний нэг нь тухайн үед Хүрээнд байсан Оросын консулын байртай яг адил загвараар хийгдсэн байж билээ гэж дурсан бичжээ.

АНУ-ын Детройт хотоос усан замаар гараагаа авч, Хятадаар дамжин, Монголын нийслэл Хүрээнд “хөлөөрөө” ирсэн энэ машин нь дэлхийд говь цөлийг туулсан анхны суудлын тэрэг байсан байна. Тяньжинээс Хүрээ орох замд машины арын дугуйнууд арьсан утсаар хийсэн хамгаалалттай явсан ба харин урд дугуйнуудад ямар нэг хамгаалалт хийгээгүй байна. Замд дугуй хагарах зовлон үзээгүйгээр үл барам дугуйг нэмж хийлэх ч шаардлага гараагүйд бид ихэд баярлаж билээ гэж дурсан бичжээ.

Нийслэл хүрээнээс нутагтаа буцаж очсоноос дөрвөн сарын дараа машин маань ямар нэг эвдрэлгүй, хэвийн ажилласаар байгаа тухай мэдээг сонсоод үнэхээр сэтгэл тэнийж, санаа амарч билээ гэж машиныг жолоодон Монголд хүргэсэн Этан ЛеМаён дурсан бичжээ. АНУ-ын нэрт археологич Рой Чэпман Эндрьюс 1921 онд бичиж хэвлүүлсэн “Монголын тал нутгаар” номондоо “Богд хааны АНУ-аас захиалан худалдаж авсан тэр машин бол Монголын говийг хөлөөрөө туулсан анхны суудлын машин байсан юм” хэмээн бичсэн байна.






улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэн

Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэн
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн өмнө байрлах цэцэрлэгт хүрээлэнд монгол хүүхдийн ахуй амьдралыг харуулсан баримлууд байрлуулж тохижуулжээ