Saturday, April 16, 2011

Áîãä õààí

Монголчууд нийт олноороо Богд Жибзундамба хутагтад сүсэглэн, түүний үг хууль мэт үйлчилсээр байв.
Тиймээс шинэ засаг төр дөнгөж шаваа тавьж байсан үедээ Богдтой тэрсэлдэхгүйгээр, улс төрийн эрхийг нь дипломат аргаар салган авах, цаашлаад бүх нөлөөг нь аажимдаа үгүй болгох нь нэн чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай болсон юм. Ингээд Áîãä õààí áà Àðäûí çàñãèéí  ãàçðûí õîîðîíä “Òàíãàðãèéí ãýðýý” гэгч баримт бичгийг зохион үйлдсэн билээ.
Óã ãýðýýãýýð  Æибçуíäàìáà õóòàãòûã   òóñ улсын шàðûí øàøíû òýðã¿¿í  õýìýýí çàðëààä,  òºð-øàøíû  àñóóäëûã òóñãààðëàæýý. Áîãä õààíû  äýðãýäýõ  Àðäûí  çàñãèéí ñàéäààð  Ä.×àãäàðæàâûã òîìèëсон байдаг.
Үүнээс хойш удалгүй 1922 оны 1 сарын 25-ны өдөр Ардын Засгийн газраас хамжлагат ёсыг халах шийдвэр гарган, мөн оныхоо 5 сарын 5-нд ноёд, лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлагуудаас татвар авахыг хориглосон нь үндсэндээ Богд хаан болоод бусад язгууртнуудын эрх хэмжээг илт багасган, хаахад чиглэсэн үйл явдал байв. 1924 оны 3 сарын 7-ны өдөр Халхын ноёд түшмэд урьдын хэргэм зэргээсээ сайн дураараа татгалзан, төрийн хар хүн болж эхлэв. Хамгийн түрүүнд Сэцэн хан Навааннэрэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар хэргэмээсээ татгалзсанаар энэ нь бүх нийтийг хамарсан билээ. Үүний дараагаар буюу 5 сарын 20-ны өдөр VIII Богд Жибзундамба жанч халснаар Монгол дахь хутагт хувилгаад тодруулах, үе залгамжлан хошуу захирах ёс зэрэг дэг жаяг үндсэндээ үгүй болсон түүхтэй.
Олныг үл нуршин шинэ Ардын Засгийн газар байгуулагдан шашин-төр хосолсон буюу теократ төрийг удирдаж байсан Богд хааны улс төрийн эрхийг хэрхэн хязгаарласан тухай гэрээ бичгийг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна. Уг гэрээ бичигт:
*  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *  *
Олноо Өргөгдсөний арван нэгдүгээр он, арван сарын хоёрны өдөр, Европын арван нэгэн сарын нэгний өдөр Засгийн газрын хориннэгдүгээр хуралд хэлэлцэн тогтоосон нь:
Одоо цагт хэдийгээр Монгол улсад хэмжээт эрхтэй засаг байгуулсан боловч эдүгээ хүртэл улсын хаан ба засгийн газрын хоорондын барилдлага, эрх мэдлийн хэмжээг тогтоосон хууль дүрэм гаргаж тусласан үгүй бөгөөд энэхүү хэргийг Ардын Засгийн газраас хэмжээт засагтай ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг харгалзан явуулж бүхий тул, хэрвээ үүнээс урагш энэ хэвээр тус улсын хэргийг явуулваас улсын хаан ба засгийн газрын хооронд үл тохирох явдал гарч, улсын байдал амар бус болох болзошгүй тул Монгол Ардын Засгийн газраас хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээ.
Нэгдүгээр зүйл. Монгол улсын Богд хаан Жибзундамба хутагт шарын шашны Богд эзэн болох тул улс төрийн хэрэг лүгээ холбогдол үгүй, шашны бүх хэргийг хязгаар үгүй эрхлэвээс зохимой.
Хоёрдугаар зүйл. Богд Жибзундамба хутагт хаан нь хэмжээт засагт ард улсын хаан тул тус улсын аливаа хэргийг Засгийн газрын Ерөнхий сайдаар дамжуулан гүйцэтгүүлвээс зохимой.
 Гуравдугаар зүйл. Ардын Засгийн газраас Богд хаан танаа сонсгон айлтгал үгүй шинэ хууль дүрэм тогтоон явуулж үл болохоос гадна тушаан явуулсан чухал зүйлүүдийг удаа дараагаар Богд хаан танаа айлтган сонсговоос зохимой.
Дөрөвдүгээр зүйл. Хэмжээт засагт Монгол Ард улсын үндсийг батлан боловсруулах ба ард түмний ашиг тусыг батлан дэлгэрүүлэх хууль дүрмийг Ардын Засгийн газраас үүсгэн зарлахуйд Богд хаан танаа сонсгон айлтгаж, ёсоор явуулах тул энэ мэт хууль дүрмийг Богд танаар үл зөвшөөрөх ба эвдэж үл болмой. Гэвч бус чанарын хууль дүрмийг Богд хаан танаа Засгийн газраас айлтгахуйд, мөн Богд хаан танаас нэгэн удаагаас илүү үгүй дахин хэлэлцүүлэх эрх буй авч Засгийн газраас тэрхүү хууль дүрмийг хоёр удаа мөн урьдын ёсоор зөвлөн айлтгах болгоод, ёсоор явуулваас зохимой.
Тавдугаар зүйл. Аливаа шинэ хууль дүрэм ба Засгийн газрын чухал тушаалыг улсын Ерөнхий сайд ганцаар буюу эсвэл бусад яамны сайд лугаа хамтдаа Богд хаан танаа нүүрээр бараалхан айлтгаж байваас зохимой.
Зургаадугаар зүйл. Хэрвээ дотоодын самуун үүсэх ба тус улс самуурахуйд хүрвээс зүйг үзэж Засгийн газраас энх цагийн дүрэм хэмжээний ёсоор урьдаар Богд хаан танаа айлтгахыг үл хэрэгсэн, чухал хууль тушаалыг явуулж болмой.
Долоодугаар зүйл. Гавъяа, зэрэг олгохыг Богд хаан танаас эрхлэн шагнах боловч Засгийн газраар уламжилваас зохимой. Бас тэргүүн дэд сайд,  бүх цэргийн жанжин, дэд жанжин нарыг Засгийн газраас томилж, Богд хаан танаа сонсгон айлтгахаас гадна бүгд албан хаагчдыг Засгийн газраас томилвоос зохимой.
Наймдугаар зүйл. Энэхүү дүрмийг тус улсын их хуралдаан хуралдахын ... хүчин төгөлдөр явуулваас зохимой.
Есдүгээр зүйл. Энэхүү дүрмийг Монгол Ардын Улсын төр бат, шашин дэлгэрч, дотооддоо эвтэй, гадаадад сүртэй, олон түмэн жаргалантай байхыг эрмэлзэн зохиосон тул Богд хаан, Засгийн газар хоёр энэхүү дүрмийг эвдэлгүй, ёсчлон явуулахыг ариун тангараг болгон батлав.
Монгол Ардын Засгийн газраас Дотоодын зэрэг таван яам, Ардын Намын Төв Хорооноо хуудас дагуулан хүргүүлэв хэмээжээ. Энэхүү баримт Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.

No comments:

Post a Comment